1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол улсыг тунхаглан түүнийг Үндсэн хуулиар баталгаажуулсны 92 жилийн ойг 11 дүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн баярын хүрээнд:
Монгол улсын анхны үндсэн хууль батлагдсан, Улс тунхагласны түүхт 92 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр
2016 оны 11-р сарын 25-ны өдрийн өглөө 9:00 цагт Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд Монгол улсын Иргэний андгай өргөх ёслол
10:00 цагт Төв талбайд галданбошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслол
11:00 цагт ХДТ-т Ойн арга хэмжээнд зориулсан баярын хурал, концерт
13 цагт Спортын ордонд Үндэсний бөхийн барилдаан
15:00 цагт Аймгийн ЗДТГ-т ХИС, Политехникийн коллежийн оюутан, сурагчдын дунд АХА тэмцээн тус тус болох тул ховдчууд та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Ховд аймгийн ИТХ-ын зохион байгуулах комисс