Ховд аймгийн ИТХ, түүний ажлын албанаас аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг 3 ээлжээр амжилттай зохион байгууллаа.


УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”  төслийг нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Ховд аймгийн ИТХ, түүний ажлын албанаас аймаг,  сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг  3 ээлжээр зохион байгууллаа. Сургалтанд  нийт төлөөлөгчдийн 90 гаруй хувь нь хамрагдаж сертификатаа гардан авсан байна. Өөрөөр хэлбэл  аймаг сумын нийт 412 төлөөлөгчийн 380 орчим нь энэ сургалтанд хамрагджээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ