“Жендэрийн бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, жендэрийн мониторингийн тогтолцоо” сэдэв семинар Ховд аймагт болж байна. Сургалтыг Щвейцарын хөгжлийн агентлаг, Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Ховд аймгйин ЗДТГ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, хөгжлийн замнал сангийн сургагч багш нар хамтран энэ сарын 23.24-ны өдрүүдэд зохион байгууллаа. Завхан Ховд аймгуудын жендэрийн салбар хороодын гишүүд, жендэрийн тэгш байдлын төлөө ажилладаг ТББ-ын төлөөллүүд, боловсролын байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан ажилтнууд, сонгосон сумдын жендэрийн асуудал хариуцсан албан хаагчид гээд 40 гаруй хүн оролцож Жендэрийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлсэн байна.