Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас санаачлан Булган,Алтай,Үенч сумдын малчдад туслах “Сайн үйлсийн төлөө хамтдаа” аяныг эхлүүллээ.


Цас  зудын  хүндрэлтэй байгаа сумдын өрх, иргэдэд туслах, хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, иргэний үүргээ гүйцэтгэж нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар, аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар, Улаан загалмайн хорооноос санаачлан “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа" хүмүүнлэгийн аяныг Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэдийг хамруулан энэ сарын 21-ны өдрөөс эхлүүлээд байна. 11-р сарын 30 хүртэл үргэлжлэх уг аянд зарим албан байгууллагууд нэгдэж  тусламжийн гараа сунгаж эхэллээ. Тухайлбал: О.Тунгалаг эрхлэгчтэй Жаргалант сумын 14-р цэцэрлэгийн хамт олон дээрх аяны хүрээнд сэтгэлийн дэм болгож малчдын амьдралд хэрэгцээтэй лаа, чүдэнз, хувцас хунар, элгэвч нэмнээ зэрэг 12 нэр төрлийн 1.2 сая төгрөгний эд зүйлсийн хандивыг ажлын хэсэгт гардуулан өглөө. 


 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ