Жил ирэх тусам малын тоо толгой өсөн нэмэгдэж энэ хирээр бэлчээрийн даац хэтэрсээр байгаа нь мал аж ахуй салбарт тулгамдаж буй асуудлын нэг болж байна. Тэгвэл Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо төр захиргааны байгууллагаас санаачлан мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдлөө. Малын тоо толгой өсөн нэмэгдэж байгаа нь бэлчээрийн даац хэтрээд зогсохгүй мал өвөлжилтийн байдалд ч хүндрэл учрах нэг гол шалтгаан болж байна. Тийм учраас Ховд аймгийн Засаг даргын тамгын газар Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Газрын харилцаа барилга хот байгуулалтын алба, Хүнс Хөдөө аж ахуйн газартай хамтран оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтанд Ховд аймгийн 17 сумын Засаг дарга, Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нар, газрын даамал, сав газрын болон тусгай хамгаалалттай газрын захиргаа бусад холбогдох мэргэжилтнүүд гээд 150 гаруй хүн оролцлоо. Уг зөвлөгөөнөөр 2017-2020 он хүртэл аймаг сумдын түвшинд бэлчээрийн менежмент, МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн чиглэлээр баримтлах үндсэн чиглэлээ тодорхойлж, бэлчээрийн менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулж эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцлаа.
Уулзалт зөвөлгөөнөөс бэлтгэсэн мэдээ: