Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг гэх газар 70 гаруй иргэд цасанд боогдсон байна.


Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Цагаан эрэг гэх газар хууль бусаар олборлолт хийж байгаад буцах замдаа   цасанд боогдсон  иргэдийг аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд аюулгүй байдлыг нь ханган ажиллажээ.  Эх сурвалжийн мэдээлсэнээр  12 машинтай 70 орчим иргэн цасанд боогдсон байна гэх  нутгийн иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Онцгой комисс,  Мо-Эн-Ко компани, Хөшөөтийн нүүрсний уурхай, Ардын хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123-р ангиас туулах чадвар сайтай автомашин, хүн хүч илгээсний хүчинд  өнөөдөр  цасанд боогдсон иргэдэд хүрч очсон тухай мэдээлэл байна.  Тус газар нь аймгийн төвөөс 300 гаруй Цэцэг сумын төвөөс 100 орчим км бөгөөд  ажлын хэсгийнхэний өгсөн мэдээгээр Цагаан эрэгт олборлолт хийж байсан иргэд  цасанд боогдон   2-3 хоносон  ба Алтай, Мөст, Цэцэг, Жаргалант гээд хэд хэдэн сумын харьяат иргэд байгааг хэлж байна.  Эдгээр хүмүүс тэнд хэд хоносон, хэзээ, хэдийд Цагаан эрэг рүү очсон зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цаашдаа онцын шаардлагагүй бол цас зуд ихтэй цаг  агаарын хүнд нөхцөлд хөдөө гадаа явахгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй юм. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ