ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА



Намайг О.Ундармаа гэдэг. Ховд аймгийн Дарви суманд төрж өссөн бөгөөд одоо ч гэсэн нутагтай нэг хүүхдийн хамт амьдардаг. Би Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж өөрт тулгамдсан асуудлын талаар нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр шүүх хурлаар ороод өөрийн бүх асуудлаа шийдвэрлүүлж авлаа. 
Шүүхийн байгууллага чирэгдэл багатай, хурдан шуурхай, шүүгч болон захиргааны ажилтан нар нь харилцааны соёлтой, ёс зүйтэй байсан. Надад тулгарсан байсан бүх асуудлыг шийдвэрлэж өгсөнд маш их баяртай байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.            Иргэн О.Ундармаа



Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай шийдвэрлэх ажиллагаа бөгөөд  иргэд, хуулийн этгээд маргаанаа шүүхийн бус журмаар, түргэн шуурхай зардал багатайгаар шийдүүлэхийн тулд шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдад хандах нь ихсэж байна.
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа амжилттай шийдвэрлүүлсэн нэгэн иргэний сэтгэгдлийг хүргэе:




Миний бие Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь дэмжлэг үзүүлж хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, зардал багатай шийдвэрлэж өгсөнд бидэнд их тааламжтай байна. Би маргаанаа амжилттай шийдвэрлүүлсэндээ хувийн зүгээс маш их талархаж байна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь бид бүхний цаг завыг хэмнэсэн, хурдан шуурхай, эв зүйгээр шийдвэрлэдэг маш давуу талтай юм байна.  Цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүтэц бүрэлдэхүүнийг өргөтгөх, хүний нөөцийг нэмэх шаардлагатай мэт санагдаж байна.
  Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье. 
                                                                                                                              Иргэн: Б.Сундуйжав
                                                                                                                     Мэдээлэл лавлагааны алба





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ