УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд "Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт"-ыг аймгийн төвд 11 дүгээр сарын 18-наас эхлэн 3 ээлжээр аймаг сумын нийт 412 төлөөлөгчийг хамруулан зохион байгуулсан сургалтын 2 дахь ээлжийн сургалтанд оролцсон аймгийн ИТХ-ын болон Алтай, Үенч, Дуут, Манхан, Мөнххайрхан сумын нийт 91 Төлөөлөгчид өчигдөр сертификатаа гардан авлаа.
Өнөөдөр тус сургалтын 3-р элж буюу Булган, Чандмань, Дөргөн, Мөст, Цэцэг, Зэрэг, Дарви сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт эхэллээ. сургалт маргааш өндөрлөнө.