2016 оны 12-р сарын 2-3 ны өдрүүдэд хуралдах Аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаанаар Засаг даргын -2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батална.


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Ээлжит II хуралдааныг 12 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.
Ээлжит хуралдаанаар:
-Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл
-Аймгийн  Засаг даргын  2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан,  эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
-Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг батлах тухай                             
-Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийн тухай
-Аймгийн Аудитын газраас орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал
-Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ