Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт амжилттай үргэлжилж байна.


Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Ховд  аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, сургагч багш Б.Сандагсүрэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг" сэдвээр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, сургагч багш Т.Дэлгэрсайхан "Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага" сэдвээр, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, сургагч багш А.Серикболат "Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь" сэдвээр, Хэнтий аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах "Байгаль хамгаалал, газрын харилцаа" сэдвээр хичээл заан, сургалтанд оролцогчид бүлгээр хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож байна. 11-р сарын 18 19 ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй сургалтанд Аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид, Ховд, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Жаргалант сумдын ИТХ-ын нийт 100 гаруй төлөөлөгчид хамрагдаж байгаа сургалт өнөөдөр өндөрлөж оролцогчид сертификатаа гардан авах юм.  Харин 11-р сарын 20-21 ний өдрүүдэд явагдах сургалтанд Булган, Дуут, Алтай, Үенч, Манхан, Мөнххайрхан зэрэг  сумдын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдана. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ