Ховд аймагт аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт эхэллээ.

                Сургалтын нээлтээс бэлтгэсэн мэдээ:





УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт Ховд аймагт болж байна. Уг сургалтанд Ховд аймгийн ИХ-ын төлөөлөгчид, 17 сумын ИХ-ын төлөөлөгчид гээд 400 гаруй хүн хамрагдаж байна.Тус  сургалтын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нар оролцож, сургагч багш, сургалтанд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ. "Төлөөлөгч гэдэг бол төр ард түмэн хоёрын гүүр болж ажилладаг байх ёстой. Иргэд сонгогчдын өмнө ямар асуудал тулгамдаж байна, төрийн үйлчилгээ хэр хурдан шуурхай хүрч байгааг хамгийн хурдан мэдэрч, ажил хэрэг болгох үүрэг, хариуцлага тэдэнд бий. Орон нутгийн сонгуулиар аймаг сумын ИХ-д сонгогдсон нийт төлөөлөгчдийн 80 гаруй хувь нь шинээр сонгогдсон төлөөлөгчид байгаа учраас  Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, төлөөлөгчдийг сургах, чадавхжуулахад чиглэгдсэн энэ удаагийн сургалтууд ихээхэн ач холбогдолтой сургалт болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.  Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын хичээлүүдийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга  үндэсний мастер сургагч багш Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, үндэсний сургагч багш  Т.Дэлгэрсайхан, Хэнтий аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга,үндэсний сургагч багш   Ө.Цогбадрах, Баян-Өлгийн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга,үндэсний сургагч багш   А.Серикболат нар заан чиглүүлэх бөгөөд энэ ээлжийн сургалтанд аймгийн ИТХ-ын болон Жаргалант, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд сумын нийт 100 орчим төлөөлөгчид оролцож байна.


 
УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн суурь сургалт Ховд  аймагт 11 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Сургалт 3 ээлжээр явагдах бөгөөд 1 дүгээр ээлж 2016 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд явагдаж аймгийн төвөөс сонгогдсон аймгийн ИТХ-ын 17 төлөөлөгчид болон Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцох бол 2-р ээлж 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжилж Булган, Дуут, Алтай, Үенч, Манхан, Мөнххайрхан сумдын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдана. Харин Сургалтын 3-р ээлж 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд явагдаж Мөст, Цэцэг, Чандмань, Дөргөн, Зэрэг, Дарви сумын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдсанаар тус сургалт өндөрлөх юм.
              
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ