Ховдын Тулга ХХК тэрбум 500 сая төгрөгөөр барьж байгуулан ашиглалтанд оруулж хүлээлгэн өглөө.





Ховд аймгийн ахуйн бохир ус цэвэршүүлэх  цэвэрлэх байгууламжийг  Ховдын Тулга ХХК  тэрбум 500 сая төгрөгөөр барьж байгуулан ашиглалтанд оруулж улсын комисст  хүлээлгэн өглөө. Олон жилийн ашиглалтын явцад Ховд аймгийн ахуйн бохир ус цэвэршүүлэх  цэвэрлэх байгууламж нь ачаалалаа дийлэхээ байж бохир нь гадагш хальж урсахаас эхлээд олон асуудал тулгамдаж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 2008 онд цэвэрлэх байгууламжаа шинэчилж өргөтгөхөөр шийдвэрлэн тухайн үед  тендерийг нь зарлаж "Ховдын тулга" компани шалгарсан боловч улс орны төсөв санхүүжилтийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалан удааширсаар 2012 онд барилгын ажлаа эхэлж 4 жилийн хугацаанд барьж байгуулсан байна.  Хугацаа хэдий удсан ч гэлээ орчин үеийн шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг туршилтын 45 хоногийн хугацаанд нь хэвийн ажиллуулсаны эцэст ийнхүү улсын комисст хүлээлгэн өгч байна.Тус цэвэрлэх байгууламж нь хоногт 4200 м куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл хүчин чалын хувьд өмнөхөөсөө 2 дахин нэмэгджээ.  Мөн хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэд технологиор байгуулагдсан төдийгүй  бохирыг механик, Халдаваргүйжүүлэх, байгалийн, биологийн гээд нийт 4 дамжлагаар бүрэн цэвэрлэнэ гэдгийг албаны хүн онцолж байв. Нөгөө талаар  олон удаагийн туршилт судалгааны үндсэн дээр бий болгосон хлорын төхөөрөмжийг суурьлуулж өгсөнөөрөө давуу болсон гэдгийг мэргэжлийн байгууллага, гүйцэтгэгч компаний зүгээс онцолж байлаа. Юутай ч барилгын тухай хуулийнхаа дагуу гүйцэтгэгч компани 3 жилийн хугацаанд ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийг хариуцах бөгөөд  нэг жилийн хугацаанд туршилт тохируулга хийгдэх учиртай юм. Түүнээс цааш ашиглагч компани тухайн байгууламжаа зөв зохистой ашиглаж чадвал хэдэн ч жил ашиглагдах боломжтой гэдгийг хэлж байлаа. 


Өнөөдөр улсын комисст  хүлээлгэн өгсөн цэвэрлэх байгууламжийн  бүтээн байгуулалт, ашиглалттай аймаг орон нутгийн удирдлагууд мөн мэргэжлийн байгууллагынхан танилцлаа. Ховд аймаг хоногт 3200-3600 мкуб цэвэр усыг хэрэглэгчдэд нийлүүлдэг харин хоногт 2400-2500 мкуб ахуйн бохир усыг цэвэрлэдэг гэсэн тооцоо бий. Тэгвэл хоногтоо 4200 мкуб ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсоноор  цаана нь дахин нэг дахин хэрэглэгчийг хүлээн авах нөөц бүрдэж байгаа нь сайшаалтай юмаа. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ