Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “МИНИЙ ГЭР БҮЛ МИНИЙ ЕРТӨНЦ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Тус уралдаан нь Дэлхийн хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдрийн хүрээнд Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд хүүхдүүдийн өөрсдийн дуу хоолойг сонсож, оролцоог нь нэмэгдүүлэх, дэвшүүлсэн санал, санаачлагыг насанд хүрэгчид болон шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой.
ХАМРАХ ХҮРЭЭ
Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн сурагчид
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Эссэний агуулгад тавигдах шаардлага
- Эссэг сэдвийн хүрээнд бичсэн байх;
- Бодит баримт, тодорхой судалгаанд үндэслэсэн байх;
- Шинэлэг санаа, дүгнэлттэй байх;
- Эссэнд тавигдах техник шаардлага:
- Доод тал нь 400 – 600 үгэнд багтаан монголоор бичнэ.
- Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх.
- Times New Roman 12 фонтоор эссэг шивж, мөр хоорондын зай авахгүй байх.
- Өөрийн овог нэр холбогдох утас, сургууль ангиа дэлгэрэнгүй бичсэн байна.
ЭСЭЭ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
- Эсээ хүлээн авах хугацаа: 2016 оны 11 сарын 15-ний өдрийн 17:00 цаг
- Эсээ хүлээн авах газар: Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газрын
Нөлөөллийн ажил хариуцсан хэлтэс
Хаяг: БГД, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон Билдинг-ийн 1008 тоот
Эсээ хүлээн авах цахим хаяг: gnmongolia.esee@gmail.com
Жич: Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.
Лавлах утас: 7014-4177, 8898-9849
ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
Уралдаан 1 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд ирүүлсэн бүх эсээг 2016 оны 11 дүгаар сарын 16,17-ны өдрүүдэд шүүгчдын бүрэлдэхүүн уншиж танилцан шилдэг 5 эсээг шалгаруулан 2016 оны 11 сарын 18-ний өдөр шагналыг гардуулна.
ШАГНАЛЫН САН
1-р байр/1/- Өргөмжлөл, 100,000 төгрөг
2-р байр/1/- Өргөмжлөл, 80,000 төгрөг
3-р байр/1/- Өргөмжлөл, 60,000 төгрөг
Тусгай байр/2/-Өргөмжлөл, 50,000 төгрөг