“Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо ба жендер” хэлэлцүүлэг боллоо.


Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийг идэвхижүүлэх зорилготой “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо ба жендер” хэлэлцүүлэг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд болж өндөрлөлөө.
Уг хэлэлцүүлгийг ИТХ, ЗДТГ, БНОУХ-ээс хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Л.Цэнд-Аюуш, Төлөөлөгч Б.Амаржаргал, Жаргалант сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга П.Оюунтунгалаг болон эмэгтэй Төлөөлөгчид оролцлоо. 




Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, НАМЭХ-ны тэргүүн Б.Амаржаргал, Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Оюунцэцэг, БНОУХ-ийн бүс нутгийн зохицуулагч Д.Тогтуунбаяр нар эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш эрх, хэвшмэл ойлголтын талаар илтгэл тавьж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид харилцан санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан санал санаачлага болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эмэгтэйчүүдийн оролцооны талаар тусгах бодлогыг нэгтгэн Засаг дарга болон хэлтэс агенлагуудын дарга удирдлагуудад танилцуулах юм.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ