“Дотуур байр хүүхдийн хөгжил, оролцооны орчин” форум Баян-Өлгий аймагт боллоо.


“Дотуур байр хүүхдийн хөгжил, оролцооны орчин” сэдэвт  форум үйл ажиллагаа 2016 оны 11 сарын 04-06 ны өдрүүдэд Баян-өлгий аймгийн Толбо суманд амжилттай зохион байгуулагдаж  Ховд, аймгийн БСУГ-ын мэргэжилтэнгээр ахлуулсан, ХГБЗ хөгжлийн газрын дарга, мэргэжилтэн, АХНЗ гишүүн сурагч,  сургуулийн захирал, нийгмийн ажилтан дотуур байрын багш, сургуулийн эмч, жижүүр, үйлчлэгч, тогооч, хүүхдийн төлөөл нийт 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус сургалт үйл  ажиллагаанд оролцлоо. Тус форум үйл ажиллагаанд БСШУЯны бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн, БМДИ дотуур байр, нийгмийн ажилтан хариуцсан мэргэжилтэн ХГБЗ хөгжлийн газрын дэд дарга, мэргэжилтэн сурагчдын төлөөлөл гээд  нийт 137 хүн оролцлоо.Тус сургалт үйл ажиллагаагаар дотуур байрын хүүхдийн өмнө тулгамдаж буй аливаа асуудлыг шийдвэрлэхэд  тэдний оролцоог хэрхэн хангах асуудлыг  хүүхдүүдтэй хамтран хэлэлцэж шийдвэрлэснээрээ бусад үйл ажиллагаанаас онцлог болсон байна.Тус үйл ажиллагаагаар Хүүхдийг хөгжүүлэхэд дотуур байрны орчинг  бүрдүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар олон шийдвэрүүд гарсан байна. Тухайлбал: Ном, тоглоом цуглуулах аян, урлаг спортын залаар сурагчид тогтмол цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх гэх мэт шийдвэрлэх асуудлууд олон байгааг хүүхдүүд өөрсдөө танилцуулж байсан нь давуу тал байлаа. Форумын үйл ажиллагаанаас БСШУЯ, Хөдөлмөрийн яам, БСУГ, ХГБЗГ, сум сургуулийн захиргаа шат дараалалтайгаар үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр зөвлөмж боловсруулагдан гарсан байна.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ