Шинээр байгуулагдсан Жаргалант сумын 14-р цэцэрлэгийн 6 бүлэгт 150 хүүхэд хамрагдана


Өнгөрсөн хичээлийн жилд Ховд аймагт төрийн өмчийн 29 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бол энэ хичээлийн жилд 30 болж нэмэгдэж байна Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд 150 хүүхдийн багтаамжтай нэгэн цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээжээ. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын маань сургуулийн өмнөх боловсрол эзэмших орчин нөхцлийг бүрдүүлсэн “14-р цэцэрлэг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, 14-р цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг болон эцэг эхчүүд энхрий үрсийн хамт хүрэлцэн ирж нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.    

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ