Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж дарга, тэргүүлэгчдээ сонгосон байна.


Жаргалант сумын ИТХ-ын  анхдугаар хуралдаан 11 сарын 02-ны өдөр Жаргалант сумын ЗДТГ-ын иргэний танхимд хуралдлаа.
Уг хуралдаанд сумын ИТХ-ын 31 төлөөлөгч болон урилгаар сумын ЗДТГ-ын албан хаагчид оролцсон бөгөөд тус хуралдаанаар: 
1. Сумын ИТХ-ын сонгуулийн дүн, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай 
2. Хурлын зохион байгуулалтын асуудал:
А. Сумын ИТХ-ын Анхдугаар хурдааны дэг батлах тухай
Б. Намын бүлэг байгуулах тухай 
В. Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай
Г. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай
Д. Сумын ИТХ-ын хороо байгуулах тухай
Е. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Жаргалант сумын ИТХ-ын сонгуульд олонхийн санал авч сонгогдсон 31 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан, 2016-2020 он хүртэл баримтлан ажиллах ИТХ-ын хуралдааны байнгын дэгээ баталсан байна. Анхдугаар хуралдааны дараалал ёсоор сумын ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхэд олонхи болсон Монгол ардын намын бүлгээс Дэмчигийн Бумцэндийг хурлын даргад нэр дэвшүүлсэн бол сумын ИТХ-ын төлөөлөгч Цоож Ишдоржийн Цэрмаагийн нэрийг заалнаас дэвшүүлснээр нууц санал хураалтыг явууллаа. Санал хураалтанд 31 төлөөлөгч оролцсоноос 16 нь буюу нийт төлөөлөгчдийн  51.61 хувь нь Дэмчигийн Бумцэндийн төлөө саналаа өгсөнөөр  Жаргалант сумын ИТХ-ын даргын үүрэгт ажилд томилогджээ.
Өөрөөр хэлбэл ИТХ-ын даргаар Д.Бумцэнд, сумын ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Отгонцагаан, дэд даргаар Мягмардорж, АН-ын бүлгийн даргаар Б. Шинэзориг, дэд даргаар К.Сапаргүль нар томилогдон ажиллахаар болжээ.
Жаргалант сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр МАН-аас Д.Бумцэнд, Ц.Лувсанлхам, М.Баасанжав, М. Оюунчимэг, Д. Игилик нар, АН-аас Б.Шинэзориг, П. Батбаяр нарын 7 хүн сонгогдсон байна.
Харин Жаргалант сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд МАН-аас сумын намын хорооны дарга Ц.Ганданповронг нэр дэвшүүлсэн бол Сумын ИХ-ын төлөөлөгч Галбадрах залуучуудын төлөөлөл болгож Ш.Банзрагчийн  нэрийг заалнаас дэвшүүлж сумын засаг даргад 2 нэр дэвшигч өрсөлдсөн байна. 7 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комиссыг байгуулж нууц санал хураалт явуулахад санал хураалтанд 31 төлөөлөгч оролцсоноос 16 буюу нийт төлөөлөгчдийн 51.61 хувь нь Ц.Ганданповронд саналаа өгч дэмжсэнээр Жаргалант сумын засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлээд байна. 














































10 сарын 27-нд
Ховд аймгийн ахмад багш нарын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2016.10.27-ны өдөр Ёслол хүндэтгэлийн өргөөнд Ховд аймгийн ахмад багш нарын төлөөллийг хүлээн авч, гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээг Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ивээн тэтгэж,  аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Энхболд, аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн Б.Шоовдой нар бэлэг гардуулж, гавъяат багш Ч.Дашзэвэг, Б.Батчулуун, Б.Цэрэнжав, Г.Дашдондог болон бусад ахмад багш нарын төлөөлөл оролцлоо.
ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн үе үеийн ахмад багш нартаа хандаж хэлсэн үгэндээ залуу насаа боловсролын салбарт зориулан Ховд нутгаа удирдан чиглүүлж хөгжүүлэх мянга мянган шавь бэлтгэж төрүүлсэнд талархал илэрхийлээд, санал авах шатандаа яваа засаг даргын мөрийн хөтөлбөрт  эрдэмтэн багш нарынхаа  үнэтэй үг үзэл бодлыг тусгаж ажиллахыг хүсэж байна гэлээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ