Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа
Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга, ИТХ-ын тэргүүлэгч Г.Пүрэвганди, Т.Баярсайхан, Ч.Чинбат, М.Ганзориг, Ю.Азамат, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж 54,5 хувийн ирцтэй хуралдаж:
- ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай
- Тэтгэмж олгох тухай
- Төрийн дээд шагналд тодорхойлох болон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Аймгийн ИТХ-ын ажлын алба 2016 оноос Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын болон Олон нийт, иргэдтэй харилцах гэсэн 2 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар аймгийн ЗДТГ-аас Төрийн дээд одон медалиар шагнуулахаар ирүүлсэн 2 хүний тодорхойлолтыг хэлэлцэж Монгол улсын Гавьяат багш цол тэмдэгээр 1 хүн, Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор 1 хүнийг шагнууналаар материалыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилж, аймаг, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий 7 хүнийг Ховд аймгийн Хүндэт тэмдэгээр шагнахаар шийдвэрлэлээ.
Уг хуралд зөвлөх эрхтэйгээр Аудитын газрын дарга, аймгийн Тэргүүлэх аудитор Л.Галбадрах, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д. Даваасамбуу нар оролцлоо.