“Засгийн газар 100 хоног” арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжинд орсон нэмэлт, өөрчлөлтүүд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг танилцуулах, Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд даатгуулагчдад хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, төв орон нутгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажилгааг сурталчлан таниулах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд ЗХ-ний дугаар анги, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, томоохон зах худалдааны төвүүдэд сургалт явуулж, мэдээлэл өгч ажилласан байна.
Өнөөдөр л гэхэд “Даатгуулагч таньтай хамт” өдөрлөгийг Ард аюушийн талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төв болон эмийн сангуудтай хамтран иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлсэнээс гадна Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, холбогдох хууль тогтоомжинд орсон өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм. Мөн өдөрлөгийн үеэр Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль, шимтгэл төлөлт, хөдөлмөрийн дэвтэр баталгаажуулалт, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримт бичгээ хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар иргэдийн сонирхсон асуултанд хариулж, зөвлөгөө өгчээ. Түүнчлэн Эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалт, сайн дурын болон нийгмийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалтыг газар дээр нь хийж өгч үйлчилсэнээс гадна ард иргэдийн дунд "Нийгмийн даатгалыг хэн сайн мэдэх вэ?" АХА тэмцээнийг зохион байгууллаа.