Ховд аймгийн 11 сумын 45 багийн 954 өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. 2016 оны 10-р сарын 05 ны байдлаар уг өвчнөөр голомтын бүсийн нийт 73939 толгой мал өвчилж, 11865 мал хорогдож, 40 толгой малыг устгасан ба 58476 толгой мал эдгэрсэн, одоо 3558 толгой мал өвчтэй байна гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Хамгийн олон мал өвчилсөн сумдад Булган, Үенч, Мянгад сумууд багтаж байгаа бөгөөд Булган суманд нийт 37347, Үенч суманд 22145, Мянгад суманд 3702 толгой мал тус тус өвчилжээ. Өвчлөлийн байдал өдрөөс өдөрт цөөрч байгаа боловч одоо өвчтэй байгаа малын хамгийн их нь буюу 1619 толгой мал нь Мөст, Ховд, Буянт, Үенч сумдад байна. Өөрөөр хэлбэл эдгээр сумдад өвчлөлийн вирус идэвхжилийн шатандаа байна гэсэн үг юмаа. Огноо: 10/5/2016 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 11671 Мэдээ таалагдсан: