Ховд аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш 18 хоног өнгөрч байна. 2016 оны 9-р сарын 30 ны байдлаар уг өвчнөөр голомтын бүсийн нийт 73423 толгой мал өвчилж 11840 мал хорогдож 40 толгой малыг устгасан ба 57977 толгой мал эдгэрсэн, одоо 3566 толгой мал өвчтэй байна гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Өвчлөл хамгийн их байгаа сумдад Буянт, Жаргалант, Мөст сумууд багтаж байгаа бөгөөд өвчлөл голомтын бүсдээ нэмэгдсээр байгаа гэнэ. Ховд аймгийн Онцгой комисс 9-р сарын 30 ны орой орон нутгийн цагаар 21 цагт хуралдаж Улсын Онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг өнөөдрөөс эхлэн дахин 7 хоногоор сунгалаа. Ойрын хугацаанд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх, шаардлагатай төсөв санхүүг нь шийдвэрлэхгүй бол байдал улам хүндэрч болзошгүй байгааг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог яриандаа онцоллоо. Харин улсын хэмжээнд хуулийн хүрээнд явагдаж байгаа сумын ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны ажил хэвийн явагдана гэлээ. Аймгийн засаг дарга Д.Галсандондог ярихдаа: