2013 оноос эхлэн Ховд аймгийн Хар нуур ховд голын сав газрын захиргаанаас Буянт голынхоо хөвөөг цэвэр цэмцгэр, ариун байлгах үүднээс Буянт гол ижий бүх нийтийн цэвэрлэгээг санаачлан хэрэгжүүлж 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй байгалийн баялаг гэсэн уриан дор жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд Буянт гол ижий 4 бүх нийтийн цэвэрлэгээнд энэ жил 100 гаруй аж ахуй нэгж албан байгууллагын төлөөллүүд оролцож Буянт голынхоо ай сав дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ.Бүх нийтийн цэвэрлэгээгээр нийт 103 га газрын хогийг цэвэрлэн, ачиж зайлуулсан байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 80 гаруй тонн хогийг цэвэрлэж байсан бол энэ жил 45 тонн хог хаягдлыг Буянт голын ай сав дагуух гуу жалганаас цэвэрлэжээ. Үүнээс үзэхэд жилээс жилд Буянт голын ай сав дагуух ахуйн хог хаягдал ихсэж байгаа нь харагдаж байна. Та бидний өдөр тутмын хэрэглэж буй хүнсний гялгар уут, архи, пиво, ундааний сав, лааз шил, гэх мэт ахуйн хог хаягдал нь хүрээлэн буй орчныг бохирдуулаад зогсохгүй таны болоод таны ирээдүй хойчийн уух ундны цэвэр усыг ширгэж үгүй болгоход хүргэж байгааг ухамсарлах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Огноо: 9/27/2016 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 12088 Мэдээ таалагдсан: