Бог малын Мялзан, мялзан төст өвчин гарсаны улмаас аймгийн хэмжээгээр нийтдээ 44 пост ажиллаж байна. Жаргалант сумын хэмжээнд Улаан богочийн, Бичигтийн, Хатуу хөтлийн Дуут сумын чиглэлд гээд нийтдээ 6 пост ажиллаж байгаа ба пост тус бүрт мэргэжлийн байгууллагуудаас томилогдсон 6 хүн тогтмол ажиллаж байна. Постонд ажиллаж байгаа ажилдчдын ажиллах орчин нөхцөл, тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх асуудал юу байгаатай танилцах үүднээс Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди пост тус бүрт очиж тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
Хорио цээрийн дэглэм тогтоосон даруйд иргэд тодорхой мэдээлэлгүй байсанаас үл ойлгох, гаргасан шийдвэрийг үл хүндэтгэх зэргээр хүндрэл үүсгэж байсан бол одоо энэ байдал харьцангуй сайжирч байгааг хэлж байлаа.
Мал малын гаралтай сүү цагаан идээ бүтээгдэхүүнийг огт оруулахгүй байгааг иргэд анхаарах ёстой, Харин төмс хүнсний ногооны хувьд сум орон нутгийнхаа төр захиргааны байгууллагаас заавал гарал үүслийн бичиг авах учиртай гэдгийг мартах учиргүй юмаа.Газар тариалан эрхлэгчиддээ ч энэ талаар мэдээ мэдээлэлийг хүргэж хамтран ажиллах шаардлагатайг сум орон нутгийн удирдлагууд анхаарах нь зүйтэй.
Жаргалант сумын 6 постонд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд 24:48 цагаар ээлжлэн гарч байна. Ээлжинд гарч байгаа ажилчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, наанадаж л хор тайлах сүүгээр нь, бээлийнээс эхлээд хөдөлмөр хамгааллын зарим хувцасаар нь, гар ариутгалын бодисоор нь зэрэг хүний эрүүл мэндийг хамгаалсан асуудалд нь, бензин шатахууны нөөцийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хурлын даргад танилцууллаа.