Мах, сүү, цагаан идээний үнэ ханш хэвийн байна.

  
Бог малын "Мялзан, Мялзан төст"өвчин гарсаны улмаас голомттой 11 сумаас малын гаралтай түүхий ид, сүү цагаан идээ зэргийг оруулахыг  хориглоод байгаа. Тэгвэл ард иргэдийн өдөр тумын амьдралын чухал хэрэгцээ болсон мах, сүү, цагаан идээний захын  худалдаа, үйлчилгээ хэвийн явагдаж байна.Өөрөөр хэлбэл  энэ чиглэлийн худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүнээ эрүүл бүсээс оруулж ирэн худалдаалж байна. Тодруулбал Дарви, Манхан, Зэрэг, Цэцэг, Алтай,Чандмань сумдаас  оруулж ирсэн гарал үүсэл, эрүүл ахуйн шинжилгээний бичигтэй малыг "Цагаан морь зах"-аас худалдан авч  махыг нь борлуулж байна.  Харин  сүү тарагийг худалдаалахгүй байгаа бөгөөд бусад цагаан идээнийний хувьд  нөөцлөгдсөн байсан учраас хэвийн хэмжээндээ борлуулалт хийгдэж байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ