БОЭТ-д УБ хотын нүдний их эмч нэг сарын хугацаатай ажиллаж байна.

Ховд аймгийн БОЭТ-д нүдний мэргэжлийн эмч дутагдалтай байдаг. Өнөөдөр ч энэ байдал хэвээр байна аа. Байгаа эмч нь мэргэжил дээшлүүлэх 3 сарын курсинд суралцаж байгаа учраас сүүлийн нэг сарын хугацаанд тус эмнэлэгт нүдний эмч ажиллаагүй байна.  Тиймээс БОЭТ-өөс УБ хотын Номун Клиник эмнэлэгийн их эмч, Ховд аймгийн уугуул М.Болормааг нэг сарын хугацаатай гэрээгээр ажиллуулахаар урьж ирүүлээд байна.Угаас нүдний эмчийн дутагдалтайн дээр сүүлийн сар гаруйн хугацаанд нүдний эмч ажиллааагүй учраас нүдний эмчид үзүүлж зөвлөгөө, эмчилгээ, үйлчилгээ авах иргэдийн ачаалал их байна. Нэг өдөрт л гэхэд амбулаторийн үзлэгээр 40-50 хүн үзүүлж байгаа нь нүдний, харааны эмгэгтэй өвчтөнүүд цөөнгүй байгааг харуулж байна. Ихэвчлэн нүдний, харааны бэрхшээл, болор цайх, нүдний даралт ихдэх зэрэг эмгэгүүд оношлогдож байгаа гэнэ. Нэг сарын хугацаанд гэрээгээр ажиллахдаа зөвхөн үзлэг оношлогоо, зөвлөгөөгөөр  эмчилгээ, үйлчилгээгээ хязгаарлах биш шаардлагатай  гэж үзвэл мэс заслын эмчилгээг ч үзүүлэх боломж байгааг  мэргэжлийн эмч хэлж байна. Төвөөс хэт алслагдсан аймгийн иргэдийн хувьд тэр бүр ойр ойрхон  УБ хотыг зориод байх боломжгүй. Эмчийн хүрэлцээгүй, эмч дутагдалтай гээд иргэдийнхээ эрүүл мэндийг хохироогоод суух биш аймаг орон нутгийн зүгээс анхаарах шаардлагатай болж байна. Хэдийгээр тус төвийн нүдний эмч 3 сарын мэргэжил  дээшлүүлж байгаа ч  цаашдаа ганцхан эмчтэй, байгаа ганц эмчийг эзгүйд иргэд нь эрүүл мэндийн тусламж авч чадахгүй хохирсоор байхуу гэдгийг бодож, шийдвэрлэх цаг болсоныг анхаарах хэрэгтэй.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ