2016 оны 02-р сарын 4-ний өдөр эрүүл ахуйн тухай хуулийг баталж ариун цэврийн байгууламжийн талаар ихээхэн ярих болсон. Энэ ч утгаараа аймаг бүр Ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар сургалтыг хийж байгаагийн нэг нь Ховд аймаг юм аа. Өөрөөр хэлбэл Орчны эрүүл мэндийн чиглэлээр 2016 онд Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар хамтран ажиллах төлөвлөгөө гаргасны дагуу Дэлхийн Зөн ОУБ-ын санхүүжилтээр хйигдэж байгаа анхны сургалт нь энэхүү сургалт болж байна. Айл өрхүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж ашиглаж байгаагийн
улмаас гэр хорооллуудын тогтвортой хөгжилд тулгамдаад байгаа томоохон асуудал нь сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал юм.
Иймээс энэхүү асуудлыг шйидвэрлэх үүднээс "Ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам" сэдэвт сургалтыг үе шаттайгаар хийж эхний ээлжинд 16 сумын байгаль орчны байцаагч нар, өрхийн эмнэлэгүүд, сумын эрүүл мэндийн төвийн асуудал хариуцсан мэргэжилтэнүүдийг хамруулан зохион байгууллаа.