15 жилийн турш чанарыг эрхэмлэн ажиллаж ирсэн Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулаад 6 сар болж байгаа Тэс Петролиум компани “ТЭС” хөнгөлөлтийн картыг нийт үйлчлүүлэгчиддээ зориулан гаргалаа. Тэс хөнгөлөлтийн картыг авсанаар 1 литр шатахуун тутамд 50 төгрөгний хямдрал эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл Тэс петролиум ХХК нь Ветирек ХХК-тай хамтран бодит хөнгөлөлтийг хэрэглэгч нартаа хүргэх үүднээс энэхүү картыг гаргасан байна. Та аймгийн төвд байрлах салбарт зөвхөн өөрийн жолооны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэн уг картаа үнэ төлбөргүй авах боложтой. Тус картыг авсанаар олон давуу талтай бөгөөд Тэс кард вэйб сайтаар орж хөнгөлөлтийн картын системд нэвтрэн худалдан авалтаа хянах, хөнгөлөлт урамшуулалын тухай мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой юм.
Айл өрх албан байгууллага гээд бүхий л газар өдрийн ажлаа автомашинаар амжуулж хол ойрыг зорьж байгаа. Тиймээс литр тутамдаа 50 төгрөг хөнгөлөлт үзүүлж байгаа нь эдийн засаг хүндэрч бүсээ чангалах хэрэгтэй болсон энэ үед үнэхээр том хэмнэлт болж буйг Тэс петролиум шатахуун түгээх станцаар үйлчүүлж байгаа жолооч нар сайшааж байна. Тиймээс эрхэм жолооч та чанарыг эрхэмлэн чанартай шатахууныг та бүхэнд хүргэж байгаа Тэс петролиум ХХК ний шатахууныг хэрэглэж "ТЭС" хөнгөлөлтийн картаа аваарай.