2016-2017 оны хичээлийн жилд Ховд аймаг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 1,1 пунктаар нэмэгдүүлж хамран сургалтыг 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллахаар болжээ. Одоогоор Ховд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 29 цэцэрлэг, хувийн хэвшлийн 13 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж нийтдээ 5600 гаруй хүүхэд хамрагдсан урьдчилсан тооцоо гараад байна. Үүний 3000 гаруй нь аймгийн төвийн буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд хамрагдаж байна. Тус сумын 8-р цэцэрлэг л гэхэд нийтдээ 270 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэхээр өнөөдөр хүүхэд багачуудаа хүлээн авчээ. Өнгөрсөн хичээлийн жилд Жаргалант сумын 8-р цэцэрлэг нь
2-5 насны 7 бүлэгт 280 гаруй хүүхэд хүлээн авч улсын хэмжээнд хэрэгжиж буй СӨБ-ын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 60 гаруй хүүхдийг сургуульд бэлтгэж өгчээ. Үүнээс гадна ЭМГ, Норвегийн тусламжийн байгууллагаас зохион байгуулсан шүдний өвчлөлгүй хамт олон болох уралдаанд амжилттай оролцож аймагтаа дэд байранд шалгарсан зэрэг томоохон амжилтыг үзүүлжээ. 2016-2017 оны хичээлийн жилд МУ-ын БСШУЯ болон Аймгийн БСГ-аас дэвшүүлсэн зорилтуудыг өөрийн байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлж ажиллахаар байгууллагынхаа зорилтуудыг тодорхойлон ажиллаж байна.