Энэ хичээлийн жилд Ховд аймагт ЕБ-ын 24 сургуульд урьдчилсан байдлаар 18612 сурагчид суралцана Үүнээс Жаргалант сумын 7 сургуульд 8100 сурагчид элсэн суралцахаар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцлоо. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн баярын нээлтэнд аймаг орон нутгийн удирдлагууд мэргэжилтнүүдийн хамтаар оролцож нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа багш, сурагчиддаа амжилт хүслээ. Үе үеийн Засгийн газраас боловролын салбарыг хөгжүүлэх, багш нараа мэргэшүүлэх, сурагчиддаа дэлхийн жишигт нийцэхүйц орчин үеийн боловсрол олгох чиглэлээр олон хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Тэгвэл энэ засгийн газар ч мөн үйл ажиллагааныхаа онцлог болсон шинэ хөтөлбөрүүдийг шат шатандаа авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Жаргалант сумын 12 жилийн 7-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцохдоо онцлон тэмдэглэлээ.Жаргалант сумын 12 жилийн 7-р сургуулийн хувьд энэ жил байгуулагдсаныхаа 5 жилийн ойтой золгож буй Ховд аймгийн шинэхэн сургуулиудын нэгээ. 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн 37 бүлэгт 1000 орчим сурагч суралцахаас 1-р ангид 140 сурагч элсэн орж эрдмийн ширээнээ А үсэг заалган, үе тэнгийн хүүхэд багачуудтайгаа тохой нийлүүлэн суралцахаар анхны хонхоо цохиж байна. Тус сургууль нь сүүлийн 2 жилд Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо аймагтаа 4-р байранд шалгарсан амжилттай ажилласан бөгөөд энэ хичээлийн жилд ч мөн гаргасан амжилтаа бататган ажилахаар төлөвлөжээ. 2015-2016 оны хичээлийн жил нь тус сургуулийн хувьд хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөрийг 1-12-р ангидаа хэрэгжүүлэх түүхэн хариуцлагатай жил байсан бол энэ жилийн хувьд сургуулийн 5 жилийн ой, мөн ахлах ангийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт хариуцлагатай хичээлийн жил эхэлж байгаа учраас багш сурагчид эцэг эхчүүд хамтран амжилттай ажиллахыг чухалчилж байна. Огноо: 9/1/2016 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 15529 Мэдээ таалагдсан: