УБ хотоос ирсэн хэсэг бизнес эрхлэгчид орон нутгийн бизнес эрхлэгчдийн орлогыг хаасаар байхуу???

Томоохон баяр ёслолын үеэр аймаг аймаг дамжин хямдралтай, үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг хэсэг бизнес эрхлэгчдийг Ховд аймгийн бизнес эрхлэгчид хүлээн авахгүй байна. Учир нь тэднийг удаа дараа үндэсний үйлдэрлэлийн нэрийг барьж "Эрээн"-ээс оруулж ирсэн бараагаа борлуулаад буцдаг болохоор  орон нутгийн бизнес эрхлэгчид ийнхүү дургүйцэж байгаа юм. Юутай ч аймаг орон нутгийн удирдлагуудад танилцуулж, санал тавьсаны дагуу цаашдаа орон нутагт  үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бол заавал Аймгийн ЗДТГ-аас зөвшөөрөл олгож байх шийдэлд хүрч байна. Энэ асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Аймгийн ИТХ-ын тогтоол гаргуулан ажиллахаар боллоо. Дараах сурвалжлагыг хүргэж байна.

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ