Дөргөний УЦСтанц 2016 оны 8-р сарын 26 наас эхлэн нэг сарын хугацаанд уртасгасан цагаар ажиллана.

 Ихэнх гол мөрний усны түвшин нэмэгдсэнээс Ховд аймгийн Дөргөн сумын нутаг Чоно Харайхын гол дээр баригдсан Дөргөний УЦСтанцын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл тус усан цахилгаан станцын усан  сангийн усны түвшин байх ёстой хэмжээнээсээ 30 см-ээр нэмэгджээ. Энэ нь тус усан цахилгаан станцын үйл ажиллагаанд гэхээсээ илүүтэйгээр малчид ард иргэдийн амьдралд ялангуяа хадлан бэлтгэх ажилд саад учруулж болзошгүй байдал үүсээд байна. 
 Тиймээс Усан цахилгаан станцын усны түвшинг  багасгаж хэвийн хэмжээнд нь хүргэхийн  тулд зайлшгүй уртасгасан цагаар ажиллах шаардлагатай байгаа юм.  Аймаг орон нутгийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Ингэснээр тус станцын үйлдвэрлэн гаргах эрчим хүчний хэмжээ нэмэгдэж, усны түвшин 10 хоногт 20 см-ээр багасна гэж тооцоолж байна.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ