МУ-ЫН СПОРТЫН МАСТЕР Т.ЭНХЖАРГАЛЫН НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН БОЛНО.

 Монгол улсын спортын мастер Төмөрбаатарын Энхжаргалын нэрэмжит 
Ширээний теннисний тэмцээн 2016 оны 08-р сарын 25-27-нд Ховд аймгийн
 спортын ордонд болно. Тэмцээнийг Ховд аймгийн БТС-ын газар, Ховд аймгийн 
ширээний теннисний холбооноос хамтран томилсон шүүгчдийн зөвлөл удирдан 
явуулна.Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй баг, холимог
 хосын төрлөөр явагдана. Тамирчид, ширээний теннис сонирхогчид та бүхнийг 
өргөнөөр оролцохыг урьж байна.  Ховд аймгийн ширээний теннисний холбоо 
Харилцах утас: 9964-4916  9901-5136      


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ