Ховд аймгийн ЗДТГ-ын даргын албыг 3,7 жил хашсан Б.Батмөнхийг Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ний 30 тоот захирамжаар ажлаас нь чөлөөлж, ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганболдыг томиллоо. Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Аймгийн Засаг даргын захирамжийг аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ш.Батсүх уншиж танилцууллаа. Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх үүрэгт ажлаа шинээр томилогдож буй Б.Ганболдод албан ёсоор хүлээлгэж өгч, ажилд нь амжилт хүслээ. Б.Батмөнхийг Аймгийн ЗДТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлсөн ч Ховд их сургуулийн мэдэлд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тус сургуулийн дэд захиралын албанд томилж байгааг эх сурвалж мэдээллээ.
Аймгийн ЗДТГ-ын даргын албанд шинээр томилогдсон Б.Ганболдын талаар танилцуулахад:
Б.Ганболд нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, Яс үндэс: Өөлд
1992-2002 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 1 дунд сургуулийг
2002-2006 онд Монгол Улсын Их сургуулийг “Экологич” мэргэжлээр, бакалавр зэрэгтэй
2006-2008 онд Удирдлагын академид “Төрийн удирдлагын мененжер”-ээр тус тус суралцаж төгссөн.
2007-2009 онд Ховд аймгийн Газрын албанд Газрын кадастрын мэргэжилтнээр
2009-2013 онд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.
2009 онд Улаанбаатар хотод ҮГМС-н сургагч багшийн курс
2011 онд Хятад улсын Бээжин хотод “ESRI” –н төвд Газар зүйн мэдээллийн системийн (Arc Gis) программ хангамжийн сургагч багшийн бэлтгэлд мэргэжил дээшлүүлсэн байна. Тэрээр Ардчилсан Намын засаглалын үед ажлаасаа халагдаж байсан бол энэ удаад ард түмний сонголт түүнийг Аймгийн ЗДТГ-ын дарга гэсэн өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдон ажиллах боломжийг олгожээ. Б.Ганболдод сурсан мэдлэг мэргэжил, төрийн албанд ажилласан туршлага бий. Муу хэлүүлж модоор чичүүлж явсан ч удаа бий. Гагцхүү залуу хүний эрч хүчээр хэрхэн яаж ажиллахаа харуулах л үлдэж байна.