Ариун шүд” эмнэлгийн 10 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

“ Ариун шүд” эмнэлгийн 10 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Зорилго: “Ариун шүд” эмнэлгийн 10 жилийн ойн баярыг угтаж байгууллагын үйл ажиллагааг суртачилах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортыг дэмжих.
Зохион байгуулагч байгууллага: “ Ариун шүд” ХХК
Тэмцээн явагдах газар, хугацаа: Тэмцээнийг 2016 оны 08 дугаар сарын 19-20 өдрүүдэд аймгийн биеийн тамир спортын газарт зохион байгуулана.
Хамрах хүрээ: Сагсан бөмбөгийн тэмцээнд “ Ариун шүд” эмнэлгийн харилцагч байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, оролцох сонирхолтой иргэд\ эрэгтэй, эмэгтэй\ баг бүрдүүлж оролцоно.
Тавигдах шаардлага:
- Тэмцээнд оролцох багийн мэдүүлэгийг 2016 оны 08 дугаар сарын 18 хүртэл “ Ариун шүд” эмнэлгийн байранд хүлээн авна.
- Мэдүүлэгт ороогүй тамирчдыг тэмцээнд оруулахгүй болно.
- Биеийн тамирын зориулалтын жигд хувцас, дугаар, логотой байх.
- Тэмцээнийг биеийн тамир спортын газраас шүүгч нар шүүж, сагсан бөмбөгийн үндсэн дүрмээр явуулна.
Тэмцээний шагнал, урамшуулал:
1-р байр-Өргөмжлөл, Алтан медаль, 300,000 \ гурван зуун мянган төгрөг\
2-р байр- Өргөмжлөл, Мөнгөн медаль, 200,000 \ хоёр зуун мянган төгрөг\
3-р байр- Өргөмжлөл, Хүрэл медаль, 100,000 \ нэг зуун мянган төгрөг\
Жич: Техникийн зөвөлгөөн 08 дугаар сарын 19-нд 09 цаг 00 минутанд спортын ордонд болно.
“АРИУН ШҮД” ХХК-НИЙ ЗАХИРАЛ ............................. Б. АРИУНТӨМӨР
УТАС: 95569619, 99719982

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ