Ногооны үнэ ханшийн мэдээ

Ховд аймгийн хөрсөнд ургасан Далбагар байцаа, амтат тарвас, улаан лооль, аагтай сонгино гээд шинэхэн ургацын хүнсний ногооны худалдаа иргэдэд хэдийнээ хүрч эхэлжээ. Тэгвэл шинэ ногооны үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна.  Төмс кг нь 400 төг, лууван 1 кг нь 600 төгрөг, манжин 1кг нь 500 төгрөг, байцаа 1 кг нь 600 төгрөг, орон нутгийн  сонгино 1 кг 800 төгрөг, саримс 1000, гоньд 500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тэгвэл тарвас 1 кг нь 500 төг, амтат гуа 1 кг нь 1500 төг,  помидор 1 кг нь 3500 төг, арнитек 1 кг нт 6000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Энэ нь тогтвортой үнэ биш гэдгийн худалдаачид хэлж байлаа. Цаашдаа ч ногооны үнэ ханш ялангуяа Тарвас, амтат гуа, помидор зэрэг захим жимс ногооны үнэ ханш одоогийнхоос илүү хямдрах магадлал бий.  Бөөндөж авсан тохиолдолд  үнэ харьцангуй хямд өөрөөр хэлбэл худалдаачидтай ханшаа тохиролцоод авах боломжтой.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ