Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангид алба хаасан оюутан цэргийн алба хаагчид цэргийн үүрэгтний тангараг өргөлөө. Оюутан цэрэг хөтөлбөрт баруун 5 аймгийн 150 оюутан хамрагдсан байна. Ховд аймгийн ЗХ-ний дугаар анги Ховд Их сургуулийг түшиглэн хэрэгжүүлсэн тус хөтөлбөрт Увс Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудаас Ховд Их сургуульд суралцаж буй 150 оюутан хамрагдаж цэргийн эрдэмд суралцан ийнхүү тангараг өргөж эх орны хүүхдүүд болж байна. Огноо: 8/15/2016 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 11878 Мэдээ таалагдсан: