2014 оноос эхлэн 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд үндэсний хэмжээнд сургуулийн өмнөх болон бага дунд, суурь боловсролын сургалтанд шинэчлэл оруулж цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тэгвэл 2016-2017 оны хичээлийн жилд Ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөр буюу бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ ажлын хүрээнд Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зүйн 4 хоногийн сургалтыг Ховд аймаг энэ сарын 10 наас эхлэн зохион байгуулж байна. Ховд аймгийн хувьд энэ сургалтанд аймгийн хэмжээний 24 ЕБС-ийн захирал, сургалтын менежер, багш нар гэсэн 680 гаруй багш нар хамрагдаж байна.Сургалт энэ сарын 14 ний өдөр дуусна. Огноо: 8/11/2016 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 15636 Мэдээ таалагдсан: