Ховд Аймгийн Боловсрол Соёлын газар, СӨБ-ын байгууллага болон ЕБС-д багшаар ажиллах хүсэлт гаргасан, багш мэргэжлээр их, дээд сургууль шинээр төгсөгч нь холбогдох журмын дагуу багшаар ажиллах эрхийн шалгалтыг өгдөг болоод 3 жил болж байна. 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байгаа дээрх шалгалт нь 8-р сарын 9 ний өдөр орон даяар онлайн хэлбэрээр зохион байгуулагдав. Ховд аймгийн тухайд энэ жил их дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн 225 шалгуулагч багшлах эрхийн шалгалтанд оролцохоор бүртгүүлсэнээс 3 нь регистерийн дугаарын зөрчлийн улмаас хасагдаж, 222 шалгуулагч шалгалтанд хамрагджээ. Үүнээс 120 шалгуулагч тестийн шалгалтандаа тэнцэж дараагийн шат буюу “ЭССЭ” бичлэгийн шалгалтаа өгч матералыг нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд илгээсэн байна. БМДИ ажлын 5 хоногт багтаан “ЭССЭ” бичлэгийн шалгалтын дүнг гаргах юм байна. Ингэснээр багшлах эрхийн шалгалтанд хэдэн шалгуулагч тэнцсэн нь тодорхой болох юм. 2014-2015 оны хооронд аймгийн хэмжээгээр 682 шалгуулагч багшлах эрхийн шалгалтанд орж байсан энэ жил 222 болж буурсан дүнтэй байна. Огноо: 8/11/2016 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 12216 Мэдээ таалагдсан: