Д.Галсандондог: Улс төрийн томилгоо хийхдээ намын бүлэгтэйгээ зөвшилцөж байж шийдвэр гаргана

 4 жилд нэг удаа ард түмэн сонгох сонгогдох эрхээ эдлэн төрийн жолоог атгах улс төрийн нам, улс төрчидөө тодруулдаг ч үүнийг дагаад бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөх, халаа сэлгээ хийх ажил гардагаа. Тэгвэл Ховд аймгийн шинэ Засаг дарга Д.Галсандондог төрийн ажлыг сайн хийж яваа хүн бүртэй хамтран ажиллаж, хууль тогтоомжийг мөрдөж ажиллана гэдгээ хэллээ. Харин улс төрийн албан тушаалтанууд өөрчлөгдөх нь зүйн хэрэг. Ингэхдээ намын бүлгээрээ хэлэлцэж дараа дараагийн томилгоог хийнэ гэдгээ онцолсон юмаа. Хамгийн гол нь улс төрийн намуудтай орон нутгийнхаа хөгжлийн төлөө, иргэдийнхээ эрх ашгийн төлөө хамтран ажиллахыг зорьж байгаа нь зүйтэй юм.  

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ