2 дахь удаагаа Ховд аймгийн Засаг даргаар ажиллах МАН-ын хорооны дарга Д.Галсандондогийн ажил, мэргэжлийн туршлагаас

                                                                                                                                                          ДАМДИНЫ ГАЛСАНДОНДОГ-ийн товч танилцуулга

Д. Галсандондог нь 1960 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр, хүүхдүүд, ээжийн хамт амьдардаг.ОХУ-д Политехникийн их сургууль, Удирдлагын Хөгжлийн Институт, Шихихутуг хууль зүйн дээд сургууль тус тус төгссөн. Автын инженер – механик, орос хэлний багш, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Техникийн ухаааны магистр, улс төр судлалын докторант. Орос, Англи хэлтэй.
Боловсрол:
• 1969 – 1979 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
• 1979 – 1980 онд ОХУ-ын Эрхүү хотод хэлний бэлтгэл анги
• 1980 – 1985 онд ОХУ – ын Эрхүү хотын Политехникийн их сургуулийг Автын инженер – механик мэргэжлээр
• 1983 – 1985 онд Эрхүү хотын ПИС – ийн гадаад хэлний тэнхимийг орос хэлний багшийн мэргэжлээр
• 1999 - 2011 онд БНХАУ, Малайз, ОХУ, АНУ, Швед, Япон, Өмнөд Солонгос улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн. 
• 2012 – 2015 онд Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн
• МУИС – д улс төр судлалын докторант 
Сонгуульт ажил:
• 1996 – 2012онд Орон нутгийн болон УИХ – ын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ховд аймгийн МАН-ын ерөнхий менежерээр амжилттай ажиллаж байсан. 
• 1997 оноос хойш МАН-ын Бага хурлын гишүүн
• 1997- 2005 онд аймгийн МАХН – ын хорооны дарга 
• МАХН – ын XXII, XXIII, XXIV, XXV, XXVII Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан. 
• 2014 оноос Ховд аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.
Гавьяа шагнал:
• Авто тээврийн байгууллагуудын шилдэг инженер цол
• Монгол улсын онц тээвэрчин
• Онц хилчин
• МХЗЭ – ийн “ Тэргүүний залуу” алтан медаль
• “ Алтангадас “ одон
Ажил эрхлэлт: 
• 1985 – 1988 онд Ховд аймгийн ТУГ – т диспетчер, хэлтсийн дарга, ерөнхий инженер, орлогч дарга
• 1988 – 1990 онд аймгийн МАХН – ын хороонд зохион байгуулагч
• 1990 – 1993 онд “ Манлай ” хоршооны дарга
• 1993 – 1995 онд Авто засварын газрын дарга
• 1995 – 2000 онд “ Их манлай ” ХХК – ийн захирал
• 1996 – 1997 онд аймгийн МАХН – ын хороонд нарийн бичгийн дарга 
• 1997-2005 онд аймгийн МАХН – ын хорооны дарга 
• 2000 – 2004 онд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга
• 2005 – 2007 онд МОНЦАМЭ агентлагийн дэд захирал
• 2007 - 2012 онд ЗТАЖЯ – ны Далайн захиргааны дарга
• 2012 – 2014 онд “ Их Манлай ” ХХК – ийн захирал 
• 2014 оноос Ховд аймгийн МАН – ын хорооны даргаар дахин сонгогдон ажиллаж байгаа тэргүүний боловсон хүчнүүдийн нэгээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ