Энэ сарын 25 ны өдөр хуралдсан Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар МАН-ын хорооны дарга Д.Галсандондогийг аймгийн засаг даргар томилуулахаар МУ-ын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн. Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд Ховд аймгийн Засаг даргаар Д.Галсандондогийг батламжилсан байна. Эзний алба ээлжтэй Хааны алба халаатай байдаг учраас Аймгийн засаг дарга нарын ажлыг Пүрэв гарагт хүлээлцэхээр төлөвлөжээ. Д.Галсандондогийн хувьд 2000-2004 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр ийнхүү 2 дахь удаагаа Ховд аймгийг удирдахаар болж байна. Ирэх 4 жилд улстөржихгүй, ард түмнийхээ сонголтыг баталгаажуулж аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр хэлсэн үгэндээ онцолж байсан. Хэрхэн яаж ажиллахыг нь одоо харах л үлдэж байна. Огноо: 7/27/2016 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 11769 Мэдээ таалагдсан: