ЭЕШ-ын хуваарь сонголт энэ сарын 6-8-ны өдрүүдэд хийгдэнэ

ЭЕШ-ын нэгдсэн дүн гарч  Их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх журмын дагуу бүртгэл эхэллээ.  Энэ жилийн хувьд   1390 төгсөгч  батламжаа гардан авчээ. Энэ жил Ховд  аймгийн хэмжээнд 24 сургуулийн 1401 төгсөгч ЭЕШ-ыг монгол хэл бичгийн шалгалтаар эхлэн өгсөн. Үүнээс 1390 төгсөгч үндсэн 10 хичээлээр энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтанд орж  энэ сарын 1-нд оноо нь гарсан байна. Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид Ховд аймгаас  2016 онд оюутан элсүүлэх журмын дагуу  бүртгэл 07 сарын 04-ний өдөр буюу өнөөдөр 10.00 цагаас Жаргалант сумын ЕБ-ийн 3-р сургууль дээр эхэлж төгсөгчид батламжаа гардан аваад байна.  1000 орчим их дээд сургуулийн хуваарь Ховд  аймагт ирсэн учраас мөн хэмжээний сурагчид их дээд сургуульд элсэн суралцах боломжтой. 

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ