
БНХАУ-ын Алтай аймгийн
"Шиньжяны Ваньюань Биотехнологийн Групп"-ийн ерөнхий захирал Чен Ганлян, дэд захирал Гуо Жичян, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хуантин болон бусад инженер техникийн ажилчдын хамтаар Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг энэ сарын 03-04-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллах төлөвлөгөөтэй.

Өнөөдөр
/2026.02.03/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох албаны төлөөллийн хамтаар хүлээн тус ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр:
Ховд аймагт "Ингэний сүүний үйлдвэр" байгуулах асуудлаар санал солилцов.

Түүнчлэн:
Үйлдвэр барих асуудлыг судлах, газар дээр нь танилцах, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон гааль, татвар, хөнгөлөлт урамшууллын талаар санал солилцлоо. Улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэхээр болов.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард
/2025.01/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа БНХАУ-ын Алтай аймагт албан айлчлал хийх үеэрээ Алтай хотын Буурал тохой сумын
“Шиньжян Ванюань” ингэний сүүний үйлдвэр-биотехнологийн корпорацтай танилцаж тус үйлдвэрийн салбарыг орон нутагтаа нээж хамтран ажиллах талаар санал солилцсон. Энэ ажлын үр дүнд холбогдох албаны төлөөлөл ийнхүү Ховд аймагт ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


