Өнөөдөр /2026.02.02/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа сумдын Засаг дарга нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж баталгаажууллаа. Мөн энэ оны зорилго, зорилтоо танилцуулж орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон үүрэг чиглэл өглөө.Аймгийн Засаг дарга М.Амарсанаа: 2026 оныг “Хүний хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлаж байна. Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх "Хурдтай хөгжлийн зам" үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэг баг болон хамтран ажиллаж байгаа сумдын нийт удирдлага, хамт олондоо ажлын амжилт хүсье гэлээ.Сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулах арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү болон ажил хариуцсан бусад албан тушаалтнууд оролцов. Огноо: Өчигдөр Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 81 Мэдээ таалагдсан: