-Аргын тооллын 1 сарын 1. Пүрэв (Бархасвадь) гараг (2026)



Өвлийн дунд шар хулгана (их) сар, 1 цагаан мэнгэ, гал суудал.
-Аргын тооллын 1 сарын 1. Пүрэв (Бархасвадь) гараг (2026)
-Билгийн тооллын шинийн 13, хөхөгчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал огторгуй, од чөлөөт эх-3, үл тохирох барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:10.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, гал тахих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, гүү барих, газар хагалах, тариа ногоо тарих, газар шорооны үйл, малын үс, ноос хяргах, замд гарахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хурим хийх, эд, мал худалдан авахад муу.

-Гарагийн өдрийн үр: Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, хурим хийх, багш шавь болох, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, гал тахих, морь уралдуулж эхлэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, газар хагалах, тариа ногоо, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйлс бүхэнд сайн. Мал гаргахад муу.

-Жил өдрийн үр:
Номын хурим, лам хуврага болох, ном заалгах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, гөлөг тэжээхэд сайн. Бэрийн үйл, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтахад муу.

-Суудалын өдрийн үр: Огторгуй үүд сахих, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, буян номын үйлд сайн. Өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авахад муу.

-Мэнгэний өдрийн үр: Бурхан сахиус тахих, даллага авах, залбиралд үйлдэх, сан тавих, сахиус тахих, бэрийн үйл, сахиусанд өглөг өгөхөд сайн. Хиншүү, бузар, бэлбэсний үйлд муу.

-Барилдлагын өдрийн үр: Хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдахыг тэвч.

-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ