-Аргын тооллын 11 сарын 5. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 5. Лхагва (Буд) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 15, шар бар, мэнгэ 2 хар, суудал төмөр, гоё хүүхэн-1 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:42-17:28.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулбал өлзийтэй маш сайн. Харин бич, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, буян номын үйл, ном сонсох, лам болох, бэрийн үйл, төрөл садан бололцох, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, худаг малтах, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, хүүр түлэх, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ