-Аргын тооллын 10 сарын 31. Баасан (Сугар) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 31. Баасан (Сугар) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 10, харагчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал уул, тооно-22 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:35-17:36.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хурим хийх, бэрийн үйл, гуйлга гуйх, их хэрэг үүсгэх, нууц зөвлөгөөн, ном унших, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, үзмэр үзэх, мал агтлах, замд гарах, нүүдэл хийх, улайны үйл, хиншүү хярвас гаргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ