Аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Ужячюй хотод томилолтоор ажиллаж байна.
Төр, хувийн хэвшил, бизнесийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ оны аравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд тус хотод зохион байгуулагдах "Аж үйлдвэрлэлийн гадаад хамтын ажиллагааны II хэлэлцүүлэг"-т оролцож байна.
Арга хэмжээнд Ховд аймгийн төлөөллөөс гадна Баян-өлгий аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан төлөөлөл оролцож байна

Өнөөдөр /2025.10.14/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин, Булган дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ нарын хамтаар Ужячюй хотын Намын хорооны дарга, хотын дарга Ян Гуоюнтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

БНХАУ-ын Ужачюй хотын аж үйлдвэрлэлийн гадаад хамтын ажиллагааны II хэлэлцүүлэгт оролцож буй төлөөлөгчид нэгдсэн болон салбар хэлэлцүүлэгт оролцож хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Маргааш
/2025.10.15/ Ужачюй хотын аж үйлдвэрлэлийн гадаад хамтын ажиллагааны II хэлэлцүүлэг болно.
Энэ үеэр талууд "ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ" байгуулж гарын үсэг үзэглэнэ.



