
-Аргын тооллын 10 сарын 14. Мягмар (Ангараг) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 23, улаан луу, мэнгэ 6 цагаан, суудал ус, өглөгт охин-6 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:09-18:06.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин нохой, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, хануур төөнүүр хийлгэх, эм найруулах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, тангараг үүсгэх, цэрэгт мордох, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, бузарыг дарж, дайсагнах үйл, үхэгсдийн үйл, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.