
-Аргын тооллын 10 сарын 12. Ням (Адьяа) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 21, хөх бар, мэнгэ 8 цагаан, суудал төмөр, гөрөөсөн толгой-4 од, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:06-18:09.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, хурим хийх, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, буян хишгийн даллага авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, эм найруулах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, худаг малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, хүүр түлэх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.